Ши Жиньпин Сьерра Леон улсын ерөнхийлөгч Биотой хэлэлцээ хийв
2024-02-28 18:33:25
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 28-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин БНХАУ-д төрийн айлчлал хийхээр ирсэн Сьерра Леон улсын ерөнхийлөгч Биотой Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийв.

Хагас зуун гаруй жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Сьерра Леон хоёр улс бие биенийхээ язгуур ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн салбарт өндөр үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, олон улсын үйл хэргийн явцад нягт уялдаа холбоогоо хэвээр хадгалж, хоёр ард түмэн гүн зузаан найрамдалтай болсон юм. Ерөнхийлөгч Биогийн энэ удаагийн айлчлал нь Хятад, Сьерра Леон улсын харилцааг иж бүрэн, гүнзгий хөгжүүлэхэд шинэ түлхэц өгч, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг ахиулж, илүү үр дүнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.