Цөмийн бохирдолтой ус цутгахаа Япон зогсоох ёстой
2024-02-28 16:21:04
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалжээ.

Токиогийн цахилгаан эрчим хүчний компани өнөөдрөөс цөмийн бохирдолтой усыг дөрөв дэх удаагаа далайд цутгаж эхэлжээ. Гуравдугаар сарын 17 хүртэл 7800 тонн бохирдсон ус далайд цутгах гэж байна. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, Японы тал олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл тоомсорлон дур зоргоороо далайд 23 мянган тонн цөмийн бохирдсон ус цутгаад байна. Энэ нь дэлхийн нийтэд эрсдэл авчирч байгаа юм. Уг үйлдэл нь олон улсын хуульд нийцэхгүйн маш хариуцлагагүй үйлдэл. Энэ бусармаг үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэж байна, Японы тал буруу үйлдлээ зогсоох ёстой гэв.