Зэвсэг хорогдуулах асуудлаар бодит ажил өрнүүлэх хэрэгтэй
2024-02-28 10:27:31
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хоёрдугаар сарын 26-нд Женев хотод болж буй Зэвсэг хорогдуулах асуудлаарх бага хуралд Хятадын ГХЯ-ны Зэвсгийн хяналтын газрын дарга Сүн Шяобө илтгэл тавьж, талууд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг даган мөрдөж, олон улсын зэвсэг хорогдуулах үйл явцыг ахиулахыг уриалжээ. 

Сүн Шяобө хэлэхдээ, олон улсын өнөөгийн ээдрээтэй нөхцөлд Зэвсэг хорогдуулах асуудлаарх хэлэлцээ, идэвхтэй алхам хийх ёстой. Нэгд, олон талт үзлийг даган мөрдөж, хамтын аюулгүй байдалд хүрэх. Хоёрт, цөмийн зэвсгийг хорогдуулах гэсэн нийтлэг ойлголтод хүрч, цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явцыг урагшлуулах. Гуравт, хөгжил, аюулгүй байдлыг зохицуулан хөгжүүлэх. Дөрөвт, олон улсын дэг журмыг чухалчлан үзэж, хиймэл оюун ухаан, сансар судлал, цахим орчин зэрэг технологийн сорилтын эсрэг ажиллах чадвартай байх. Тавд, биохимийн салбар дахь гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж, зэвсгийн хяналтын гэрээний тогтолцоог хамгаалах ёстой гэв.  Хятадын үндэсний батлан хамгаалах хөгжил өөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэдэг тул дэлхийн энх тайванд хүч нэмэрлэж ирсэн. Хятад улс зөвлөлдөх зарчим баримтлан зэвсэг хорогдуулах асуудлаар бодит ажил өрнүүлэхийг хүсэж байна гэж Сүн Шяобө онцолжээ.