Аварга панда нутагшуулах бааз Бээжинд барьж эхэллээ
2024-02-28 15:51:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хулсны баавгай панда хамгаалах үндэсний судалгааны төв 50 гаруй аварга панда нутагшуулах зорилготой баазын барилгын ажлыг өнөөдөр, хоёрдугаар сарын 28-нд Бээжинд эхлүүллээ.

Бээжингийн Фаншань дүүргийн Чин Лүнху нуурын ойн цэцэрлэгт хүрээлэнд уг баазыг байгуулах юм. Бээжингийн баруун галт тэрэгний буудлаас машинаар 40 минут явах зайтай энэ газар экологийн давуу нөөцтэй, өтгөн ургамал бүхий уулархаг бүс учир аварга панда идээшин зохицоход тохиромжтой юм.

Төслийн хүрээнд 133.3 га талбайд 50 гаруй аварга панда нутагшуулах юм. Эхний удаад 63.4 га талбайд хулсны 40 баавгай, мөн алтан сармагчин, улаан панда нутагшуулна, үүний зэрэгцээ аварга пандагийн соёлын солилцооны төв байгуулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтыг 2025 онд хийж дуусгах юм байна.