Ван И Тарек М.А.М. Албанай, Александр Маршик нартай уулзав
2024-02-29 09:35:40
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И хоёрдугаар сарын 28-ны өдөр Бээжинд Кувейт улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Тарек М.А.М. Албанай(Tareq M. A. M. AlBanai, Австри улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Александр Маршик(Alexander Marschik) нарын зэрэг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы Аюулгүйн зөвлөлийн Засгийн газар хоорондын хэлэлцээний механизмын шинэчлэлийн асуудлаарх дарга нартай уулзжээ.

Ван И: Хятад улс Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийг зөв чиглэлд тууштай ахиулж, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлж, олон жижиг дунд орнуудад шийдвэр гаргахад оролцох боломжийг илүү олгож, бүх гишүүн орнууд шинэчлэлийн үр шимийг хүртэх боломж олгохыг дэмжиж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг сахин хамгаалах асуудлыг чухал байр сууринд тавьж, өргөн хүрээний зөвшилцөл эрэлхийлэх хэрэгтэй гэжээ.

Хятад улс олон талт үзлийг тууштай дэмжиж, НҮБ-ын дүрэм, зарчмыг сахин хамгаалж байгааг Тарек М.А.М. Албанай, Александр Маршик нар өндрөөр үнэлж, Хятад улстай үргэлжлүүлэн идэвхтэй зөвшилцөж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.