Бодит нөхцөл байдлыг харж байж хариу арга хэмжээ авна гэв
2024-02-29 14:37:02
Share
Share this with Close
youtube WeChat

Швед удахгүй НАТО-ийн эгнээнд нэгдэнэ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр, 2 дугаар сарын 28-нд хэлэхдээ, Швед улс НАТО-д нэгдэн орсны дараах бодит байдлыг үндэслэн Оросын тал тусгай чиглэсэн хариу арга хэмжээ авна гэжээ.

Мария Захарова хэлэхдээ, бид Швед улс бодитоор НАТО-ийн гишүүн болсны дараа Шведийн нутаг дэвсгэрт бий болох нөхцөл байдал, НАТО-оос байрлуулах цэрэг арми ямар ажиллагаа явуулах, ямар нөхцөл байдал үүсэх, НАТО цаашид ямар стратеги хэрэгжүүлэх зэргийг харж байж бодит хариу арга хэмжээ авна.

Төвийг сахих, цэргийн эвсэлд үл нэгдэх 200 жил баримталсан бодлогоо Швед орхиж НАТО-д нэгдэхээр шийдвэрлэсэн нь Балтын тэнгис болон Хойд Европыг “тогтвортой, хамтын ажиллагааны бүс байсныг сөргөлдөөн үүсэж мэдэх бүс болгон хувиргаж байна” гэж Захарова онцолжээ.

2022 оны 2 дугаар сард Украины хямрал ширүүссэний дараа Швед, Финланд улсууд олон жил баримталсан цэргийн эвсэлд үл нэгдэх бодлогоо орхиж, мөн оны 5 дугаар сард НАТО-д элсэх өргөдлөө хоёул зэрэг гаргасан юм.


Уртнасан