Путин: Оросын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас өндөр байна
2024-02-29 19:17:57
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 29-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны байдлын талаар хэлсэн үгэндээ, Оросын эдийн засгийн өсөлтийн хурд дэлхийн дундаж түвшнээс өндөр байгаа бөгөөд Орос ойрын хэдэн жилд дэлхийн хамгийн том дөрвөн эдийн засгийн нэг болно гэжээ.

Путин хэлэхдээ, Оросын эдийн засаг өөрчлөгдөж байна, даруй технологид суурилсан болон нөөцөөс бага хамааралтай эдийн засагт шилжиж байна. Ойрын ирээдүйд, Орос улс дэлхийн хамгийн том дөрвөн эдийн засгийн эгнээнд орно. Эдийн засаг хөгжснөөр, оршин суугчдын орлого нэмэгдэх болно гэжээ.

Путин хэлэхдээ, Орос улс бараа бүтээгдэхүүний импортоо бууруулж, 2030 он гэхэд барааны импортыг ДНБ-ий 17 хувь хүртэл бууруулж, үүний зэрэгцээ эм, тээвэрийн хэрэгсэл болон бусад өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг өргөжүүлнэ гэжээ.