Хүний эрх хамгаалахад давхар стандарт хэрэгжүүлж болохгүй
2024-02-29 10:48:55
Share
Share this with Close
youtube WeChat
Палестин Израилийн мөргөлдөөнд хэдэн сар үргэлжилж, Палестины 30 мянган жирийн иргэн үрэгдэж,  2 сая хүн гэр орноо орхин дүрвэжээ. НҮБ-ын хүний эрхийн зөвлөл 26-ны өдөр Швейцарийн Женевт хуралдаж хүний эрхийг асуудлаар зөвшив. 

НҮБ  хүний эрхийг  1948 онд тунхагласан байдаг. Тэр цагаас хойш 76 жил болжээ. Гэсэн ч дэлхий дахинд шударга бус байдал, гадуурхал, амар тайван биш байдал амь бөхтэй оршиж, хүний эрхийг хамгаалах ажилд ноцтой сорилт тулгарсаар л байна. Аливаа үндэстний эрх, хүн бүрийн эрхийг тэгш шударга, үр дүнтэй хамгаалах нь олон улсын хамтын нийгэмлэгийн үүрэг юм. 

Хүн бүхэн эрхээ эдэлж, мөрөөдлөө биелүүлдэг байхын тулд олон талт үзлийг улс орнууд бодитой хэрэгжүүлж, ардчилал, эрх тэгш байдал бий болгож, хүний эрхийг засаглалыг шударга, зүй зохистой, багтаамжтай хөгжүүлэх ёстой. Зарим орнууд үг хэлэх, үзэл бодлоо тулгах эрхийг ганцаараа эдэлж, хүний эрхийн олон талт байгууллагад олноороо хүч түрж, зарим орнуудын дунд яс хаяж хагалан бутаргах, дайн дажин, үймээн самуун дэгдээх зэргээр хүмүүнлэгийн ноцтой хямрал бий болгож байна. Үүнээс болж гэмгүй номхон иргэд хохирч үлддэг.

Хөгжиж буй орнуудын олон улс дахь нэр нөлөө өсөж байна. Энэ хэрээр тэд  үг хэлэх эрх, төлөөллийн эрхийг шаардаж, дэлхийн хүний эрхийг засаглалд салхи оруулах хэрэгтэй гэж эрс чанга дуугарч эхэллээ. НҮБ-ын хүний эрхийн байгууллага шударгаар ажиллаж, аасуудлыг улстөржүүлэхгүй байж, улс үндэстнийг том жижиг, хүчирхэг буурай, баян ядуу гэж ялгаварлахгүй тэгш эрхтэй хандахыг шаардаж болов. НҮБ-ын 78-р ерөнхий ассамблейн дарга Фрэнсис чуулганы нээлтэд, Бүс нутгийн мөргөлдөөн, хүмүүнлэгийн гамшиг дэлхийн хэмжээн нүүрлэж, энгийн иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Талууд хүний эрхийн зөвлөлийг сонсож, асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах хэрэгтэй байна гэж хэлэв. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссор  Волкер Тюрк хэлэхдээ, олон орон дэлхийн засаглалд тэгш эрхтэй оролцдог байхыг баталгаажуулах ёстой гэв.

Өрнийн зарим орон урт хугацаанд хүний эрхээр шалтаглан бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож, өөрсдийгөө хүний эрхийн цагдаа гэж өргөмжилж байна. Энэ нь үнэн хэрэгтээ  дэлхийг эзэрхэх улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэх тэдний арга мэх юм.  Америк 2001 оноос хойш хууль бус дайн дэгдээсээр 800 мянган хүн энэ дайны золиос болж амь үрэгдэв. Хэдэн арван сая хүн орон гэргүй олж овоохойд толгой хоргодож байна. Америк энэ мэтээр бага буурай орнуудыг дарамталсаар л байна. Дотооддоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл даамжирч, хилийн бүсэд цагаачдын эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсээр байна. 

Хятад улс хариуцлагатай том гүрний хувьд дэлхийн хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншил, аюулгүй байдлын санаачилга дэвшүүлж, хөгжлөөр хүний эрхийг ахиулах, хамтын ажиллагаагаар хүний эрхийг сайжруулах санал дэвшүүлж, дэлхийн хүний эрхийн үйлст  хувь нэмэр оруулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятад өөрийн оронд хүний эрхийг тогтвортой баталгаажуулсан. Энэ оны эхээр болсон НҮБ-ын хүний эрхийн хурал хятадын дэвшүүлсэн хүний эрхийн тайланг санал нэгтэй баталж, дэлхийн 120 гаруй улс Хятадын хүний эрхийн үйл хэргийг үнэлсэн юм.