Унгарын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Шуюкт Ши Жиньпин баяр хүргэв
2024-03-01 19:23:22
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 29-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Шуюк Домаш руу цахилгаан илгээж, Унгарын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Унгарын харилцаа өндөр түвшиний хөгжлөө хэвээр хадгалж байна. Хоёр орны дээд давхаргын харилцаа олшрон нягтарч, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явцад маш сайн хамтран ажиллаж байна. Энэ жил Хятад Унгар хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр талт харилцааны хөгжилд шинэ чухал боломжууд тулгарч байна. Би Хятад Унгарын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ерөнхийлөгч Шуюктай хамт хичээн зүтгэж, хоёр орны ард түмний уламжлалт найрамдлыг үргэлжлүүлж, хоёр орны улс төрийн итгэлцэл болон олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ыг өндөр чанартай хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааг ахиулж, Хятад Унгарын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг удирдан шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.