Олон улсын компаниуд импортын экспод оролцохоор бүртгүүлж байна
2024-03-01 09:28:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын 7 дугаар экспод оролцох компаниудын гэрээлж авсан үзэсгэлэнгийн талбай 240 мянган квадрат метр давсан нь өнгөрсөн жилээс илүү байна. Дэлхийн ТОП-500, салбарын тэргүүлэгч компаниудаас 200 орчим компани гэрээ байгуулжээ. Энэ тухай Хятадын олон улсын импортын экспогийн товчоо өчигдөр 29-нд Шанхайд мэдэгдэв.

Товчооны дэд дарга, Үндэсний хурал үзэсгэлэнгийн Шанхай дахь төвийн дэд захирал У Жэнпин танилцуулахдаа, импортын 7 дугаар экспогийн бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Үзэсгэлэнд зориулсан сурталчилгааг олон улсад явуулж эхэлсэн. Олон улсын олон компани бүртгүүлж, гэрээ байгуулж байна гэв.

Хятадын олон улсын импортын экспод оролцдог компаниудын холбоо нь экспог өндөр чанартай хөгжүүлэхийн суурь болж ирсэн юм. Өнгөрсөн зургаан жилд тус холбоо 150 гаруй удаа арга хэмжээ зохиож, 800 гаруй компанийг "Импортын экспо орон нутагт” үйл ажиллагаанд оролцуулж “үзэсгэлэнгийн үзүүлэн барааг, бүтээгдэхүүн болгох. Үзэсгэлэнд оролцогч бизнес нэгжийг хөрөнгө оруулагч болгох” зорилт тавьж, компани нэгжүүд үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бэхжүүлж, бүх талын хамтын ажиллагааны түншээ өргөжүүлэхэд тусалж байна гэж У Жэнпин онцлов.

Цаашид, үзэсгэлэнд оролцогч компаниудын холбоо нь тогтмол хуралдаж, судалгаа явуулж гишүүн компаниудын харилцааг нэмэгдүүлнэ. Мөн ногоон хөгжил, дижитал, инновациын чиглэлээр салбар дамнасан харилцаа солилцоог сайтар өрнүүлэх юм.

Импортын 7 дугаар экспо энэ оны 11 дүгээр сарын 5-10-нд Шанхайд зохиогдох бөгөөд улсуудын үзэсгэлэн, компаниудын үзэсгэлэн, Хучаогийн форум, дэмжих арга хэмжээ, хүмүүнлэгийн солилцоо зэрэг хөтөлбөртэй байх юм.


Уртнасан