Амиа алдсан 30 мянган Палестин хүний өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ
2024-03-01 10:49:12
Share
Share this with Close
youtube WeChat
Өнгөрсөн оны намар эхэлсэн Палестин Израилийн мөргөлдөөнд 30 мянган хүн үрэгдэж, олон зуун мянган хүн орох оронгүй болсон. Газрын зурваст үргэлжилж буй цуст мөргөлдөөнд олон улсын хамтын нийгэмлэг  эмзэглэж, энх тайван тогтоосой гэж олон сая хүн хүсэн залбирч байна. 

Хоёрдугаар сарын 27-нд Газын зурвасын Жебалье дүрвэгсдийн лагерьт өлсгөлөн, өмсөх хувцасгүй дүрвэгсдэд тусламжийн бараа тарааж байгаа НҮБ-ын ажилтнуудтай сэтгүүлч таарсан байна. Газрын зурваст эндхийн хүн амын 25 хувь өлсгөлөнд нэрвэгдсэн. Яаралтай арга хэмжээ авахгүй бол улам хүндэрнэ гэж НҮБ-ын ажилтан ярьжээ. Сэтгүүлч мөн өдөр Иорданы агаарын цэргийн нисдэг тэрэг тусламжийн бараа шүхрээр буулгаж байгааг харсан байна. Мөн Арабын Нэгдсэн Эмират, Египет, Францын нисэх онгоц Иорданы нийслэлээс хөөрч Газын зурвас тусламж хүргэж байгааг мэдээлсэн юм. 

Америк мөргөлдөөн эхэлснээс хойш л Израилийг илт хаацайлж ирсэн. Энгийн иргэдийг хамгаалах ёстой гэж тэд ярьдаг ч ачир дээрээ Израильд их хэмжээгээр тусалж, цуст хядлагыг даамжруулсаар байна. Хоёрдугаар сарын 13-нд Америкийн сенат яаралтай тусламжийн 95 тэрбум 300 сая ам долларын төсөв баталсан. Үүнээс 14 тэрбумыг нь Израильд өгөх юм байна. Өнгөрсөн сарын 20-нд НҮБ-ын аюулгүйн зөвлөл Арабын орнуудыг төлөөлж Алжир гал зогсоох тогтоолын төсөл хэлэлцүүлсэн. Ганцхан Америк татгалзсан учир тогтоол батлагдаагүй. Энэ нь Америкийн татгалзсан дөрөв дэх тохиолдол болж байгаа юм. Тэд гал зогсоохыг хүсэхгүй байна. Хүмүүсийн амь үрэгдэж, хүмүүс өлсгөлөнд автаж, даарч хөрч өвчин тусч байгааг тоохгүй байна.

Өнгөндөө тэд Газрын хямралыг зохицуулж буй мэт боловч Израилийг хаацайлж, Израилийн цэргийн ажиллагааг өөгшүүлж байна. Энх тайвны төлөөх тэдний эс үйлдэл нь Газрын хямралыг ангал уруу түлхэж байгаа хэрэг. Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абу Гейт, Газын зурваст дайн удаан үргэлжилж байгаад Америк улс төр, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж шүүмжлэв. 

Газын зурваст шатлан өргөжсөөр байгаа цэргийн ажиллагааг зогсоох, олон улсын хуулийг Израиль дагаж мөрдөх, энгийн иргэдийг хамгаалахийг олон улс, олон улсын хамтын нийгэмлэг уриалсаар байгаа ч үр дүнгүй байна.  Хоёр тал мөнхийн хөрш учир аль нэг нь нүүгээд явахгүйгээс хойш мөргөлдөөнөө эцэслэж, асуудлыг зөвшилцөх нь хамгийн сайн хувилбар юм.  

Газрын мөргөлдөөн эхэлж байхад нэгэн хүүхдээс сэтгүүлч, -Чи том болоод ямар хүн болмоор байна. Ямар мэргэжилтэй хүн болж, юу хиймээр байна гэж асуухад хариуд хүүхэд, "Палестин гэдэг газар хүүхэд том болтлоо амьд байх боломж бий юу?- гэж сөргүүлэн асуусан нь зүрх шимшрэм хариулт байсан гэжээ.