Ирэх зургаан жилийн ОХУ-ын эдийн засгийн зорилтуудыг Путин дурдав
2024-03-01 09:29:21
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр, хоёрдугаар сарын 29-нд Москвад парламентын хоёр танхимдаа хандаж Холбооны улсын төлөв байдлын тухай илтгэл тавьж, ирэх зургаан жилд Оросын эдийн засгийг хөгжүүлэх хэд хэдэн зорилт дэвшүүлжээ.

Владимир Путин хэлэхдээ, 2030 он гэхэд Оросын өндөр технологийн бүтээгдэхүүн болон  үйлчилгээ дотоодын зах зээлийн 50 хувьд хүрч, түүхий эд, эрчим хүчний бус бүтээгдэхүүний экспорт дор хаяж гуравны хоёроор нэмэгдэх ёстой. 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх импортын хэмжээг 17 хувь хүртэл бууруулж, гол салбар дахь хөрөнгө оруулалтыг 70 хувиар нэмэгдүүлж, хамгийн багадаа шинжлэх ухаан, технологийн 100 гаруй парк байгуулж, хиймэл оюун ухааны салбарт бүрэн өртөө түшиглэж, дотоодын эрэлт хэрэгцээгээ хангах түвшинд хүрэх хэрэгтэй гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, иргэдийн эрүүл мэнд, үр тариа, хүнсний аюулгүй байдалтай холбоотой салбарт гол зангилаа технологийг эзэмшиж, суурь машин, робот, тээвэр, нисгэгчгүй жолоодлого, агаарын тээвэр, далай тэнгис, дижитал эдийн засаг, шинэ материал, химийн салбарт дотооддоо өөрийн эрэлт хэрэгцээгээ хангана гэв.