Барууны орнууд урт гар сунгаж буйг шүүмжилжээ
2024-03-01 10:06:02
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 29-нд Холбооны хурлын дээд, доод танхимд хандаж улс орныхоо төлөв байдлын тухай илтгэл тавихдаа "барууны орнууд Оросын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохыг оролдож байна. Гэвч бид өөрийн сонгосон хөгжлийн замаа тууштай баримтлах болно" гэв. 

Тэрбээр, хэн нэгэн ОХУ-ын дотоод засаглалд гар дүрэхийг бид тэвчихгүй. Барууны орнууд үймээн самуун дэгдээж, Оросыг дотроос нь задлахаар санаархаж байгаа боловч энэ нь "буруу сампин цохьсон" хэрэг юм. Бид энх тайван, амар амгалан амьдрах эрх, тэрчлэн бие даасан тусгаар улс орны хөгжлийн замаа тууштай хамгаална гэв.
Стратегийн тогтвортой байдлын асуудлаар Америктай яриа хэлцэл хийхэд Орос бэлэн. Гэвч ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц нөхцөлд ямар ч яриа зөвшилцөл хийх боломжгүй. ОХУ-ыг доройтуулахыг АНУ хүсэж, оролдсоор байвч нөгөө талдаа стратегийн тогтвортой байдлаар зөвшилцөл хийхийг ярьсаар байгаа нь тэр чигээрээ "хоёр нүүр" гаргаж буй хэрэг. Барууныхан Оросыг зэвсэглэлийн хөөцөлдөөнд татан оролцуулж, XX зууны 80-аад оны түүхийг давтахаар оролдож байна. Гэвч ОХУ-ын дотоод засаглалд шинэ оролцоо хийвэл цөмийн зэвсэг хэрэглэсэн том цар хүрээтэй мөргөлдөөн үүсгэж мэдэхийг бид энд хатуу анхааруулж байна.

ОХУ-ын стратегийн чанартай цөмийн зэвсэг тоноглол байлдааны бүрэн бэлтгэлд байгаа бөгөөд Оросын батлан хамгаалах салбарт төлөвлөсөн хөгжлийн төлөвлөгөөнүүд бүгд бүрэн хэрэгжсэн. Бид үргэлжлүүлэн шинэ зэр зэвсгийн систем судлах болно. 

Эдийн засгийн хөгжлийн хувьд Орос удахгүй дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болно гэдэгт итгэлтэй байна гэв.