Бие даасан мөрдөн шалгалт хийхийг Гутерриш уриалав
2024-03-01 18:14:57
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 29-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, Газын зурвасын хойд хэсэгт тусламжийн бараа хүлээн авахаар хүлээж байсан Палестины иргэдэд халдсан явдлыг буруушаав. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, цөхрөнгөө барсан Газын оршин суугчид, тэр дундаа Газын зурвасын хойд хэсэгт бүслэгдээд байгаа хүмүүст яаралтай тусламж хэрэгтэй байна гэжээ. Газын зурваст нэн даруй хүмүүнлэгийн гал зогсоохыг Гутерриш дахин уриалж, дээрх хэрэг явдлыг үр дүнтэй мөртөө бие даан мөрдөн шалгах шаардлагатай гэж үзсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Дижаррик 2-р сарын 29-ний өдөр хэлэхдээ, мөн өдөр НҮБ Газ хотод авран туслах ажиллагаа өрнүүлээгүй, одоогоор НҮБ Газын зурвасын хойд хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулаагүй байна. Одоогоор ачааны машиныг хэн илгээсэн нь тодорхойгүй байна. Эдгээр ачааны машинуудыг хувийн гүйцэтгэгчид ажиллуулдаг гэж Израилийн цэргийнхэн мэдэгджээ.