Хил дамнасан цахим худалдааны экспортыг өргөжүүлнэ
2024-03-01 15:07:56
Share
Share this with Close
youtube WeChat

Гадаад худалдааны 2024 оны ажлын бага хурал Бээжин хотноо өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. Бизнес эрхлэгчдийн хурлаар тодорхойлсон ажлыг бүрэн хэрэгжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх тухайд онцлов.

Худалдааны яам өнгөрсөн онд орон нутаг холбогдох газартай нягт хамтран ажиллаж, гадаад худалдааны цар хүрээг тэлж, бүтцийг оновчтой болгож, импорт экспортыг 41.76 их наяд юаньд хүргэж, худалдааны бүтцийг боловсронгуй болгосноор олон улсын зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлсэн байна.

Хурлаас онцлохдоо, шинэ хэлбэрийн үйлдвэрийн хүчийг хөгжүүлж, гадаад худалдааны салбарт хил дамнасан цахим худалдааны экспортыг өргөжүүлэхэд анхаарч, худалдааг цахимжуулах, худалдааны ногоон хөгжлийг дэмжих ёстой гэжээ.