Төлөөлөгчдийн дурдсан санал санаачилгаас 4700 нь бодит ажил болжээ
2024-03-01 15:05:35
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 29-нд, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба Төрийн зөвлөлийн бодлого сэдвээр хэвлэлийн бага хурал хийлгэв. Хуралд холбогдох байгууллагын албан тушаалтнууд уригдаж 2023 онд Төрийн зөвлөлийн байгууллагууд БХАТИХ-ын төлөөлөгчдийн дурдсан санал санаачилга, УТЗЗ-ийн дэвшүүлсэн төслийг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулга хийв.

Төрийн зөвлөлийн байгууллагууд 2023 онд хамтран Хятадын хоёр чуулганы үеэр БХАТИХ-ын төлөөлөгчдийн дурдсан 7955 санал санаачилга, УТЗЗ-өөс дэвшүүлсэн 4525 төсөл хүлээн авсан. Эдгээрээс санал санаачилга 95.7 хувь, дэвшүүлсэн төсөл 96.5 хувийг эзэлж байсан бөгөөд цаг тухайд нь бүх асуудлыг шийдвэрлэсэн байна. Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Шин Хүйна хэлэхдээ, төлөөлөгчдийн дурдсан сана санаачилгаас 4700 орчмыг нь байгууллагууд бодит ажил болгосон. Үүнд холбогдох 2000 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж, өөрчлөлт хөгжил, ард олны тулгамдсан хүндрэл, эдгээртэй холбоотой олон багц асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн өндөр чанартай хөгжил, баталгаажуулалт, иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэгт маш их үр дүнд хүрсэн гэв.


Уртнасан