Волкер Турк: Газын бүсэд мөргөлдөөнийг зогсоох ёстой
2024-03-01 10:32:21
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Өчигдөр, 29-нд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк Швейцарийн Женев хотноо хэлэхдээ, Газын зурвасын нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Энэ бүсэд мөргөлдөөнийг зогсоох ёстой гэв.

Тухайн өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55 дугаар чуулган Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хүний эрхийн асуудлаар хуралджээ. Хуралд Волкер Турк хэлэхдээ, өнгөрсөн орны аравдугаар сард мөргөлдөөн ахин дэгдсэнээс хойш Газын бүсэд 30 мянган хүн амь насаа алдаад байна. Хэдэн арван мянган хүн сураггүй алга болж, тэдний олонх нь нурангид дарагдсан гэж хүмүүс таамаглаж байгаа юм. Үүнээс гадна 17 мянган хүүхэд өнчирч, гэр бүлээсээ хагацсан. Илүү ноцтой нь гэвэл мөргөлдөөнд хохирсон олон хүүхэд насан туршдаа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэх болно. 

Израилын армийн Рафах хот руу довтлох нь их хэмжээний хохирол учруулж, маш олон хүн орон гэргүй болж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэл эрмэлзлийг давхар унтраах болно гэж Волкер Турк цохон тэмдэглэжээ. 

Палестины Газын зурвасын эрүүл мэндийн газар 29-нд мэдэгдэхдээ, Израилын цэргийн ажиллагааны улмаас 30 мянган хүн амиа алдаж, 70 мянган хүн шархадсан гэв.