Газын зурваст амь үрэгдэгсдийн тоо 30 мянгаас давжээ
2024-03-02 14:44:28
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Израилийн армийн Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааны улмаас 30 мянга гаруй хүн амь үрэгдлээ. НҮБ-ын агентлагууд болон албаны хүмүүс 2-р сарын 29-нд өлсгөлөн, цөхрөл, нийгмийн эмх замбараагүй байдлын үр дагаврын талаар эрчимтэй анхааруулаад, энэ нь Газын зурвасыг бүрэн сүйрэлд хүргэж болзошгүй хэмээн илэрхийлэв.

 

НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэрэг эрхэлсэн газар мөн өдөр гаргасан хамгийн сүүлийн тайландаа, Газын орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас зургаан хүүхэд хоолтэжээлийн дутагдал, шингэн алдалтын улмаас нас барсан тухай мэдээ нь ирээдүйд Газын зурваст илүү олон хүн, ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд өлсөж үхэх эрсдэл тулгарах болно гэдгийг харуулж байна гэжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мөн өдөр гаргасан тайланд дурдсанаар, хоёрдугаар сарын 7-ны байдлаар Газын зурвасын 2.2 сая хүн хүнсний хомсдолд орж, хүн амын 50 гаруй хувь нь хүнсний хямралын онцгой байдалд тулгараад байна. Үүний зэрэгцээ Газын зурвасын хүнсний хангамжийн сүлжээ бүхэлдээ доголдож, гүний усны 97 хувь нь хүний хэрэглээнд тохиромжгүй болсон гэжээ.