Улаан тэнгисийн хямралын үед Хятад-Европын галт тэрэг онцгой үүрэг гүйцэтгэж байна
2024-03-02 21:46:41
Share
Share this with Close
youtube WeChat

"Korea Daily" саяхан мэдээлснээр, Хутигийн зэвсэгт хүчин Улаан тэнгисийн аяллын замыг боогдуулснаар дэлхийн ложистикийн хямралыг үүсгэж, Өмнөд Солонгосоос ЕХ руу тээвэрлэх ачааны зардал дөрвөн сарын дотор 250%-иар өссөн. Харин Хятад улсад  Хятад-Европын ачааны галт тэрэгний тээврийн суваг бий тул Солонгосын компаниудын экспортын өрсөлдөх хүчин буурч болзошгүй.

Улаан тэнгис бол Суэцийн сувгийн чухал усан замын нэг бөгөөд Баруун Европ, АНУ-ын зарим худалдааны замын зайлшгүй дамжин өнгөрөх газар юм. Холбогдох судалгаанаас үзвэл, жил бүр дэлхийн далайн худалдааны 15 орчим хувь, чингэлэг худалдааны 30 хувь, агаарын тээврийн түлшний 30 хувь, шингэрүүлсэн хийн 12 хувь, үр тарианы худалдааны 8 хувь нь Улаан тэнгисээр дамжин биелэлээ олдог юм байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Палестиныг дэмжих зорилгоор Йемений Хутигийн зэвсэгт хүчин Улаан тэнгисийн усан хилд Израилийн хөлөг онгоц руу удаа дараагаар довтолгоо хийж, Маерск болон бусад тээврийн компаниуд Суэцийн сувгаар дамжин өнгөрөх Улаан тэнгисийн аяллын шугамыг түр зогсоож, оронд нь Сайн найдварын хошуу буюу Cape of Good Hopeг тойрч гарахаа мэдэгдсэн байна. Энэ оны 1-р сард АНУ, Их Британи Йемен дэх Хутичуудын зэвсэгт объектуудад агаараас шууд цохилт өгч эхэлсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, олон хөлөг онгоц Сайн найдварын хошууг тойроход хүргэсэн юм.

Далайн томоохон замууд тасарч, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал сорилттой тулгарч байгаа энэ үед гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр илүү "бэлгэдлийн" ач холбогдолтой гэж дайрдаг тээврийн нэгэн хэлбэр Хятад-Европын ачааны галт тэрэг хүмүүсийн анхаарлын төвд ороод байна. Одоогийн байдлаар Европын олон орон Хятад-Европын ачааны галт тэрэгний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, хуурай замын тээврээр далайн  тээврийг орлуулах ложистикийн шийдлийг хайж эхэлжээ.

АНУ-ын "Гадаад бодлого"-д тэмдэглэхдээ, Улаан тэнгис дэх Хутичуудын зэвсэгт халдлага, Панамын суваг дахь ган гачиг, Малакка хоолойн ойролцоо гарч болзошгүй мөргөлдөөн зэрэг нь далайн боомтуудын эмзэг байдлыг илрүүлсэн, харин Евро-Азийн төмөр замын ачаа тээвэр илүү найдвартай, цагийг хэмнэх болж байна гэжээ.

Энэ оны 2-р сард НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, Шанхайгаас Суэцийн сувгаар Европ руу тээвэрлэх тээврийн зардал өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш ойролцоогоор гурав дахин нэмэгдсэн байна. Британийн тээврийн зөвлөх компани Drewry-ийн мэдээлснээр, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээс хойш 40 фут чингэлэг тээвэрлэх дэлхийн дундаж зардал бараг хоёр дахин өссөн байна. Хятад-Европын ачааны галт тэрэгтэй харьцуулахад далайн тээврийн үнийн давуу тал нь илэрхий биш болсон.

Усан онгоцны далайд нэг талын тээвэрлэх хугацаа нэмэгдэхийн хэрээр чингэлэг хөлөг онгоцны эргэлтийн үр ашиг буурч, аяллын хүчин чадал хангалтгүй байна. CITIC фьючерсийн тооцоолсноор, Суэцийн сувгаар аялахтай харьцуулахад Сайн найдварын хошууг тойрч гарах нь Зүүн Азиас Европ руу, Зүүн Азиас Газрын дундын тэнгис рүү аялах хугацааг 26%, 51%-иар тус тус нэмэгдүүлнэ. Ийнхүү Сайн найдварын хошуугаар дамжин өнгөрөх замд 45 хоног хэрэгсэх бол Хятад-Европын галт тэрэг хамгийн ихдээ 20 орчим хоног аялна. Үүгээр ч зогсохгүй Хятад-Европын ачааны галт тэрэгний хурд нэмэгдсээр байна.

"Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын өндөр чанартай холбогч судас болохын хувьд Хятад-Европын галт тэрэг одоогийн байдлаар Европын 25 оронд хүрч, 219 хотыг холбож байна. Энэ нь Еврази тивд хуурай замын тээврийн шинэ суваг, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ гүүрийг нээж, олон улсын ложистикийн нийлүүлэлтийн уян хатан сүлжээг бий болгож, Евразийн тивийн хөгжилд шинэ түлхэц өгч байна.