Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин ХТРТ-ийн сэтгүүлчид ярилцлага өгчээ
2024-03-02 15:52:06
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч: Энэ оны гуравдугаар сараас хойш Хятад, Тайланд хоёр орон харилцан визгүй зорчих гэрээ байгуулсан учраас албан ёсоор"визгүй зорчих эрин"-д орлоо. Тайланд улс яагаад Хятад иргэдийг визээс чөлөөлөх шийдвэр гаргасан бэ ? Хоёр улсын хооронд харилцан визийн хөнгөлөлт үзүүлэхийн ач холбогдол нь юу вэ? Үүнийг та хэрхэн үнэлэх бэ ? 

Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин: Тайландчуудын дийлэнх нь Хятад гаралтай. Бидний өвөг дээдэс Хятадаас үүсэлтэй. Тайланд, Хятадын ард түмэн үргэлж эв найрамдалтай байсаар ирсэн. Тайландчууд Хятад руу аялах их дуртай. Хятадын олон хотуудад Тайландчууд зочлох дуртай байдаг бөгөөд тэдгээрийн дотор Бээжин, Шанхайд бүр илүү дуртай. Түүгээр барахгүй олон соёлын өвөрмөц онцлогтой хотууд бий. Үүний нэгэн адил сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс нь Тайландын хамгийн том жуулчдын эх үүсвэр газар байсаар ирлээ. Тайланд хэрэв Хятадын иргэдэд визгүй зорчих бодлого хэрэгжүүлбэл орон нутгийн эдийн засгийг эрчимжүүлэхэд тустай. Үүний зэрэгцээ манай улс Хятадад найрсаг ханддагийг нэг ёсондоо харуулж байгаа бөгөөд Хятад улс бол бидэнтэй маш ойр дотно харилцаатай орнуудын нэг учраас бид Хятадыг чухалчилдаг гэдгийг харуулж байна. Энэ бүхнээс Тайланд улс визний хөнгөлөлт үзүүрэх шийдвэр гаргасан юм гэжээ.

Хоёрдугаар сарын 27-нд Тайландын Аялал жуулчлал, спортын яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 25-н хүртэлх хугацаанд, Тайландад аялсан Хятад жуулчид давхацсан тоогоор 1 саяас давж, гадаадын жуулчдын дунд тэргүүлсэн байна.