Аюулгүй байдлын хамтын ажиллагааг ахиулахаар тохиролцов
2024-03-02 15:03:26
Share
Share this with Close
youtube WeChat

Украины ерөнхийлөгчийн веб сайтад өчигдөр, 1-ний өдөр мэдээлснээр, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мөн өдөр Украины зүүн нутгийн Харьков хотод айлчилж буй Нидерландын ерөнхий сайд Марк Рюттетэй хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээ нь 10 жилийн хүчинтэй юм байна. 

Нидерланд улс 2024 онд Украинд хоёр тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэхээр гэрээнд заасан байна. Ойрын 10 жилд Нидерланд улс Украины аюулгүй байдал, батлан хамгаалах хүчний шинэчлэлийг ахиулах, Украины арми болон НАТО-гийн хүчний хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, Украины батлан хамгаалах салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн Нидерланд улс Украины агаарын довтолгооноос хамгаалах систем, их буу, алсын тусгалтай пуужингийн хүч, хуягт тэрэг зэрэг яаралтай хэрэгцээг шийдвэрлэхийн тулд түнш орнуудтай хамтран ажиллах болно.

Нидерландаас үзүүлж буй цэргийн тусламжийг зөвхөн өөрийгөө хамгаалах, цэргийн хүний эсрэг ашиглахыг Украин баталгаажуулах бөгөөд цэргийн тусламжийн барааг хууль бусаар шилжүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хоёр тал хамтран хяналт тавина гэж гэрээнд бас дурджээ.