Крымын гүүр рүү халдлага үйлдэхээр төлөвлөж байгааг бичлэгт харуулав
2024-03-03 14:47:25
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров өчигдөр, 2-ны өдөр Туркийн Анталия хотод хэлэхдээ, саяхан хэвлэл мэдээллийнхний ил болсон бичлэгт Германы албаны хүмүүс Крымын гүүр рүү дайрахаар төлөвлөж буйг харуулсан. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын канцлер Олаф Шольц аль болох хурдан тодруулахыг Германы талд шаардсан гэжээ.

Энэ сарын 1-нд Оросын Today телевизийн ерөнхий редактор Симонян олон нийтийн сүлжээнд нэгэн бичлэг оруулж, Германы армийн офицерууд Украинд далавчит пуужингаар туслах, Крымын гүүр рүү дайрах талаар ярилцсан агуулгатай бичлэг гэжээ. 

 Лавров Анталья хотод дипломат форумын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, уг бичлэгт Германы албаны хүмүүс Крымын гүүр рүү халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийг гадаадынханд мэдүүлэхгүй байхыг хичээж буй нь тодорхой байна. Энэ нь тийм ч сонин зүйл биш, Барууны орнууд стратегийн хүрээнд Оросыг унагаахыг хүсэж байна гэжээ.