Ши Жиньпин Пакистаны шинээр сонгогдсон Ерөнхий сайдад баяр хүргэв
2024-03-03 21:50:07
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 3-р сарын 3-нд Ши Жиньпин Шахбаз Шарифт цахилгаан илгээж, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайдаар сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Ерөнхий сайд Шахбаз Шариф болон Пакистаны шинэ засгийн газрын удирдлага дор, Пакистаны нийгмийн бүх давхаргын хамтын хүчин чармайлтаар Пакистан улс үндэстний хөгжил дэвшлийн үйл хэрэгт илүү их ололт амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад Пакистан уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, бүх салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын шинэчилсэн хувилбарыг хамтаар байгуулж, Хятад, Пакистаны бүх цагт хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтвортой гүнзгийрүүлэн, шинэ эринд Хятад Пакистаны нэн нягт харилцаатай цогц нэгдлийг буй болгож, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжийг хүртээх ёстой .