Хань Жэн Хятад дахь Америкийн худалдааны танхимын хүлээн авалтад оролцов
2024-03-03 15:06:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад дахь Америкийн худалдааны танхимын урилгаар Хятад улсын дэд дарга Хань Жэн 1-ний өдөр Бээжинд Хятад дахь Америкийн худалдааны танхимаас жил бүр зохион байгуулдаг хүндэтгэлийн зоогт оролцож, үг хэлэв.

Хань Жэн хэлэхдээ, энэ жил Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй бөгөөд хоёр орны тэргүүн Ши Жиньпин, Ж.Байден нар харилцан баярын цахилгаан илгээв. Өнгөрсөн оны хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар бий болсон "Сан Францискогийн алсын хараа" нь Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх чиглэлийг зааж, хэтийн төлөвлөгөөг гаргасан юм. Өнгөрсөн хагас зуун жилийн турш, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч, хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр орууллаа. Хоёр орны бизнес эрхлэгчид бол хоёр орны хамтын ажиллагаанд оролцогч, гэрч, хувь нэмэр оруулагчид бөгөөд цаашид илүү сайн хамтын ажиллагааны манлайлагч байх болно. Хоёр тал найрамдал, хамтын ажиллагааны бат бөх суурийг бий болгож, хамтын ажиллагааны хүрээгээ идэвхтэй өргөжүүлэн, хөгжлийн таатай орчин бүрдүүлж, Хятад, АНУ-ын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг харилцан ашигтай, тогтвортой хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Уг арга хэмжээнд Хятад, Америкийн бизнесийн салбарын 500 орчим төлөөлөгч оролцов.