УТЗЗ-ийн 14-р удаагийн бүх Хятадын хорооны 2-р чуулган маргааш нээгдэнэ
2024-03-03 15:37:49
Share
Share this with Close
youtube WeChat

Улс төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн 14-р удаагийн бүх Хятадын хорооны 2-р чуулганы хэвлэлийн бага хурал өнөөдөр, 3-ны үдээс хойш Бээжинд болж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч Лю Жэ-и чуулганы холбогдох байдлын талаар гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан бөгөөд сурвалжлагчийн асуултад хариуллаа.

Лю Жэ-и танилцуулахдаа, УТЗЗ-ийн 14-р удаагийн бүх Хятадын хорооны 2-р чуулган 3-р сарын 4-ний 15 цагт АИХ-ын ордонд нээгдэж, 3-р сарын 10-ны үдээс өмнө хаалтаа хийнэ. Чуулган 6 хоног үргэлжилнэ.