Их Британийн ачааны онгоц Йемений усан хилд живжээ
2024-03-03 14:55:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хутигийн зэвсэгт хүчний пуужингийн дайралтад өртсөн Их Британийн ачааны "Рубимар" усан онгоц хүчтэй салхи шуурганы улмаар Йемений далайн эргийн ойролцоо живсэн гэж энэ сарын 2-ны өдөр Йемений засгийн газар мэдээлэв. 

Йемений албаны талын Саба мэдээллийн агентлагийн мэдээлснээр, ачааны хөлөг онгоц тухайн нутгийн цагаар 1-ний шөнө живснийг Йемений засгийн газар нотоллоо. Хэдэн арван мянган тонн бордоо тээвэрлэж явсан уг онгоц живсэн нь ойр орчмын далайн бүсэнд байгаль орчны ноцтой гамшиг авчирч болзошгүй гэж Йемений засгийн газар анхааруулжээ. 

Хоёрдугаар сарын 18-нд Хутигийн зэвсэгт хүчин Адены буланд аялж байсан "Рубимар" усан онгоц рүү пуужингаар довтолж, хөлөг онгоц ноцтой эвдэгдсэнээр усчны багийнхан онгоцоо орхиж явжээ . "Рубимар" ачааны хөлөг онгоц халдлагад өртөх үеэр 41 мянга гаруй тонн бордоо тээвэрлэж явж байсан бөгөөд онгоцны түлш алдагдаж, далайд 30 орчим километрийн тосны бүс үүсгэсэн гэж АНУ-ын Төв командлах 2-р сарын 24-нд мэдэгдэл хийж тэмдэглэжээ.