Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх хурал Бээжинд боллоо
2024-03-03 17:10:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо 3-р сарын 3-ны өдөр Бээжин хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх хурал хийлээ. Төрийн зөвлөлийн гишүүн, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь И-чинь хуралд оролцож, үг хэллээ.

Шэнь И-чинь Хятадын бүх үндэстэн, нийгмийн бүхий л давхаргын эмэгтэйчүүдэд баярын мэнд дэвшүүлж, өндөр амжилт үзүүлж шагнал хүртсэн хамт олон, хувь хүмүүст халуун баяр хүргэжээ. Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин дарга эмэгтэйчүүдийн ажил үйлсийг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, эмэгтэйчүүдийн салбарт байнга анхаарал хандуулж, биечлэн төлөвлөж, эмэгтэйчүүдийн ажлыг бүх талын ахиц дэвшилд хүргэсэн гэжээ.