Барууныхан Оросын хөрөнгийг хураах юм бол Орос ч адилхан хариу барина
2024-03-03 15:11:41
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров 2-ны өдөр хэлэхдээ, Барууны орнууд Оросын хөрөнгийг хураах юм бол Орос ч адилхан хариу арга хэмжээ авна гэжээ.

Туркт Анталийн дипломатын форумд оролцож байгаа Лавров 2-ны өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, хэрвээ барууны орнууд Оросын хилийн чанад дахь хөрөнгийг хураах юм бол Орос улс адилхан хариу арга хэмжээ авах нь гарцаагүй, тэр дундаа Барууны орнуудын Орос дахь хөрөнгийг буцааж өгөхгүй байх магадлалтай гэжээ.

Оросын хөрөнгийг хурааж авах Барууныхны үйлдэл ямар ч хэлбэрээр байсан хулгай хийсэнтэй адил гэж Лавров хэлэв.

Орос-Украины мөргөлдөөнөөс хойш Барууны орнууд Оросын эсрэг маш олон тооны эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Сүүлийн үед Барууны зарим орон Оросын хилийн чанад дахь хөрөнгийг хураах асуудлыг хөндөж байгаа ч зарим орон Орос хариу арга хэмжээ авахаас болгоомжилж байна.