ХАМАС болон зуучлагчид хэлэлцээр хийв
2024-03-04 09:58:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-ны орой Египетийн хэвлэлүүд, мэдээллийн эх сурвалжаас иш татаж, ХАМАС-ын төлөөлөгчид болон Газын зурвасын гал зогсоох хэлэлцээрийн холбогдох зуучлагчид Каирт мөн өдөр хэлэлцээ хийж эхэллээ гэжээ. Хэлэлцээ цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа гэсэн боловч дэлгэрэнгүй агуулга, үйл явцын талаар дурдсангүй. Израилийн хэвлэлд мөн өдөр мэдээлснээр, Израил 3-ны өдрийн хэлэлцээнд төлөөлөгчдөө илгээхээс татгалзсан байна.

Газын зурваст гал зогсоох, баривчлагдсан хүмүүсийг Израйлтай солилцохын тулд энэ удаад ХАМАС дээд түвшний удирдагч Халил Хаяа тэргүүтэй төлөөлөгчдөө Каирт илгээсэн мэдээллийг олон хэрэгсэл өгүүлж байна. 

Израилийн хэвлэлүүд Израилийн засгийн газрын албаны хүмүүсийн хэлснээс иш татаж, "Израилын амьд үлдсэн хоригдлуудын бүрэн жагсаалт" -ыг авах гэсэн Израилын хүсэлтээс ХАМАС татгалзсан тул хэлэлцээрт төлөөлөгчдөө илгээгээгүй хэмээн мэдээлжээ. "Израилын цаг" сонины мэдээлснээр, Израил хэрэв Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг зөвшөөрөхгүй бол ХАМАС гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй гэж 3-ны үдээс хойш ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчид мэдэгджээ.