Гадаадын жуулчдыг хүлээж авахад бэлэн байна
2024-03-04 20:42:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр сэтгүүлч: Гадаадын жуулчид Хятад руу аялах нь улмаар нэмэгдэхийн хэрээр Хятадын зүгээс тэдэнд ямар хөнгөлөлттэй арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Хаврын баярын хугацаанд хилээр орж ирсэн жуулчид давхацсан тоогоор 3 сая 230 мянгад хүрч, Франц, Герман, Малайз, Сингапур зэрэг шинээр нэмэгдсэн Хятадад визгүй нэвтрэх боломжтой орнуудын жуулчдын тоо илэрхий нэмэгдлээ. Хаврын баяраар дээрх орнуудаас ирсэн жуулчлах захиалга 2019 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн гэжээ.

Мао Нин цааш нь хэлэхдээ, гадаад дотоодын хүмүүсийн зорчиж аялахад тус дөхөм үзүүлэхийн тулд ГХЯ визний хүснэгт бөглөх агуулгыг багасгах, визний хураамжийг үе шаттайгаар буруулах, Хятадад сурах оюутан сурагчдад зөвшөөрөл олгох дарааллыг хялбарчлах, зарим өргөдөл гаргагчийг хурууны хээ авахаас чөлөөлөх, визний захиалгын цаг авахаас чөлөөлөх, Франц, Герман зэрэг улс орнуудад ганц талаас визгүй зорчих бодлогыг туршилтын журмаар хэрэгжүүлнэ. Гадаадын иргэдийн гар утсаар төлбөр тооцоо хийх хүндрэлийг шийдвэрлэхийн тулд Хятадын Ардын банк төлбөр тооцооны байгууллагуудад банкны карт холбох үр ашгийг дээшлүүлэх, баталгаажуулалтыг хялбарчлах, гар утсаар тооцоо хийх гүйлгээний хязгаарлалыг дээшлүүлэхэд тусалж ажиллана. Түүнчлэн Бээжин хотын чухал худалдааны бүс, үзэсгэлэнт газрууд, цэцэрлэгт хүрээлэн, зочид буудлуудад гадаадын карт ажиллуулах чадавхыг сайжруулна. Мөн Нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудал, Дашин олон улсын нисэх онгоцны буудалд гадаадын зочдод зориулсан төлбөр тооцооны үйлчилгээний цэг байгуулах бөгөөд Шанхай хотод гурван одноос дээших зочид буудлууд, 3А зэрэглэлийн аялал жуулчлалын газруудад POS аппаратыг ажиллуулна.