Андын номын сан цуврал- Мао Дүний шагналт роман “Шаршуу болжморын тэмдэглэл”
2024-03-04 18:24:28
Share
Share this with Close
youtube WeChat

“Шаршуу болжморын тэмдэглэл”  романд өнгөрсөн зууны 80-аад он. Шянчүньшү гудамжинд баян айлын танхи хүү Лю Шэн гэгч Бай овогт нэгэн охиныг ёс бусаар эзэмдэн доромжилжээ. Гэвч хэргийн эзэн ял шийтгэлээс мултарч, түүний өмнөөс гүтгэгдсэн жирийн айлын гэмгүй залуу Бао Рүнь шоронд арван жил суугаад гарч ирнэ. Өнгөлөг, гэгээлэг залуу насыг нь хулгайлсан Лю Шэнг уучилж чадаагүй Бао Рүнь түүнийг хороодог. Идэр залуу гурван хүний гунигт хувь тавилангийн түүх юм, энэ зохиол. Бао Рүний хавар, Лю Шэний намар, Бай овогт охины зун гэсэн бүлэгтэй. Энэ роман 2015 онд Мао Дүний шагнал хүртжээ.

Зохиолч Сү Тун 1963 онд Хятадын Өмнөд нутгийн Жянсү мужид төрсөн. 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж, нэрт зохиолч Үй Хуа нарын хамт Хятадын уран зохиолд шинэ урсгал бий болгосон юм.  Сү Түн романаа бичиж байхдаа Оросын зохиолч  Ф.М. Достоевскийн "Гэмт хэрэг ба ял шийтгэл”,  “доромжлол ба шарх" санааны мухраас нь гараагүй гэдэг.

Сү Туны өөр нэгэн бүтээл “Хатад, эхнэр, татвар эмс” романаар нэрт кино найруулагч Жан Имөү “Улаан дэнлүү өлгөсөн нь” кино хийж Оскарт нэр дэвшиж байсан юм.

Романыг яагаад “Шаршуу болжморын тэмдэглэл” гэж нэрлэв гэдэг нь сонирхолтой. Царцаа барихаар гэтэж байхдаа цөгөрзгөнө араас нь ангуучлахаар завдан буй шаршуу болжморыг мэддэггүй” гэсэн хэлц үгнээс гаралтай. Ашгийн төлөө бусдыг хохироодог хүмүүсийн эсрэг үйлчилдэг хүч байдаг гэдгийг тэр өөрөө ч мэдэхгүй гэсэн санааг илэрхийлсэн юм.