Гадаадынхан Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг дэмжиж байна
2024-03-04 20:27:39
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 4-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Сурвалжлагч: Саяхан Америкийн худалдааны танхимын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Кларк төлөөлөгчид даргалан Хятадад айлчилсан. Тэрээр хэлсэн үгэндээ Хятад бол Америкийн компаниудын чухал ач холбогдол бүхий зах зээл, Америкийн Худалдааны танхим, аж ахуйн нэгжүүдийг Хятадад бизнес эрхлэхэд нь үргэлжлүүлэн дэмжиж, Хятад Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж илэрхийлснийг хүмүүс анхаарч байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай байна?

Мао Нин: Хятадын Худалдааны яамны тоо баримтад харуулснаар, 2023 онд Хятадын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 1.1 их наяд юаниас давж, дэлхийд дээгүүрт орж байна. Энэ оны 1-р сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 4588 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.4%-иар нэмэгдсэн байна. Улс орны хувьд, зарим хөгжингүй эдийн засагтай орнуудын Хятадад оруулсан хөрөнгө оруулалт хурдацтай өсч, Франц, Швед 25 дахин, 11 дахинаар тус тус өссөн бол Герман, Австрали, Сингапурын Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт 211.8%, 186.1%, 77.1% -иар тус тус өсжээ. 

Хятад улс гадаадад нээлттэй байхыг өндөр түвшинд баримталж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулахад нь илүү их дэмжлэг хангахын тулд зах зээлд чиглэсэн, хууль эрх зүйн болон олон улсын тэргүүн зэрэглэлийн бизнесийн орчныг үргэлжлүүлэн бий болгоно гэж Мао Нин илэрхийлэв.