3 цагийн аяллыг 46 минут болгов
2024-03-04 10:09:05
Share
Share this with Close
youtube WeChat

Жакарта-Бандунгийн хурдны төмөр зам өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд ашиглалтад орсон. Өчигдрийн байдлаар /3 сарын 3/ тус хурдны төмөр замаар 2 сая 8387 хүн зорчжээ.

Жакарта-Бандунг хооронд өдөр тутамд 14 хурдны галт тэрэг явж байсан бол нэмэгдээд 40 болсон байна. Нэг өдөрт 21537 хүн зорчсон нь оргил үе бөгөөд бүрэн хүчин чадлын 99.6 хувьд хүрсэн үзүүлэлт юм. 

Энэхүү төмөр зам нь Индонезийн нийслэл Жакарта болон аялал жуулчлалын алдартай хот Бандунгийг холбодог. Хурдны дээд хязгаар нь цагт 350 километр цаг юм. Төмөр замыг Хятад, Индонези хамтран барьж, ашиглалт, засвар үйлчилгээг хамтран хариуцаж байна. Жакарта-Бандунг хоорондын 3 цаг гаруй явдаг байсан хугацааг богиносгож 46 минутад зорчих боломжтой болгосон юм.