Харилцан визгүй зорчих гэрээг 157 улстай байгуулав
2024-03-05 15:03:49
Share
Share this with Close
youtube WeChat

Луу жилийн цагаан сарын амралтаар, амралт дууссан ч Хятадын аялал жуулчлалын зах зээл идэвхтэй хэвээр байна. Соёл, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн тоо баримтаас үзвэл, цагаан сарын амралтын 8 хоногт дотооддоо 474 сая, гадаадад 3 сая 600 мянган хүн аялжээ. 

Харилцан визгүй аялах, хил нэвтрэхийг хялбарчлах бодлого хэрэгжсэнээр хил дамжиж аялах захиалга 2019 оны энэ үеэс даваад байна. Ингэснээр Хятадын иргэд гадаадад, гадаадын иргэд Хятадад аялах хэмжээ 2024 онд ерөнхийдөө сэргэх төлөвтэй байгаа аж.
2023 оны 12 сараас эхлэн Хятад улс виз олголтыг сайжруулах олон бодлого хэрэгжүүлж, гадаад дотоодын зорчигчдод дөхөм нөхцөл бүрдүүлж байна. Одоогоор Хятад улс дэлхийн 157 оронтой харилцан визгүй аялах гэрээ байгуулж, 44 оронтой визний журам хөнгөвчлөх тохиролцоонд хүрчээ. Сингапур, Мальдив, Казахстан зэрэг 23 оронтой харилцан визгүй аялах боломж бүрдээд байна.