НАТО-гийн эсрэг ОХУ арга хэмжээ авч байна
2024-03-05 19:56:10
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын хилийн ойролцоо НАТО цэргийн чадавхиа бэхжүүлж, Финляндын НАТО-д "элссэн" болон Шведийн удалгүй "элсэх гэж буй" нөхцөл байдалд, ОХУ баруун хойд болон баруун нутгийн стратегийн чухал чиглэлд цэрийн хүчээ нэмж илгээх арга хэмжээг авсан гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу орон нутгийн цагаар 3-р сарын 5-нд онцолсон байна. 

Үүнээс гадна, 2-р сарын 26-ны өдрийн ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын цэргийн захиргааны хуваарийг тодорхойлж, Ленинградын цэргийн бүс, Москвагийн цэргийн бүсийг гаргасан бөгөөд холбогдох бүсүүдийг цэргийн бүс бүрд харьяалуулсан гэж Шойгу мэдэгдэв. Тэрээр ОХУ-ын авч буй арга хэмжээ нь Оросын армийн удирдлагын үр ашгийг ихээхэн нэмэгдүүлэх болно. Мөн ОХУ-д тулгараад байгаа цэргийн аюулгүй байдлын шинэ аюул заналхийллийн дагуу зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, бүтцийг үргэлжлүүлэн сайжруулна гэжээ.