Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах нь хандлагын асуудал
2024-03-05 09:56:46
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Гуравдугаар сарын 4-нд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн гуравдугаар сарын Удирдах зөвлөлийн хурал Венийн олон улсын төвд нээгдэв. Олон улсын атомын эрчим хүчний агентлагт суугаа Хятадын суурин төлөөлөгч, элчин сайд Ли Сүн хуралд оролцож, Фүкүшимагийн цөмийн бохирдолтой усыг далайд цутгасан Японы үйлдлийн талаар Хятадын зарчим, байр суурийг илэрхийлж, олон улсын хяналт шалгалтыг чангатгах ёстойг онцлов.

Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах нь шинжлэх ухааны асуудал төдийгүй, хандлагын асуудал юм гэж Ли Сүн онцолжээ. Гадаад дотоодоос анхаарал хандуулсаар байгаа асуудалд Япон нухацтай хандах ёстойг Хятад шаардаж байна. Хөрш орнууд, мөн бусад талуудын оролцоотой, бие даасан, үр дүнтэй олон улсын хяналт бий болгоход бүх талаар хамтран ажиллана гэж Ли Сүн хэлжээ. Энэ замаар хөрш орнуудын тавьж байгаа хүсэлтийг харгалзаж, цөмийн бохирдсон усыг зөв зохистой шийдвэрлэж, далай тэнгисийн орчин, хүний эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх ёстой. Олон орны ард иргэдэд цэвэр, аюулгүй далай тэнгисийг буцааж авчрахын тулд Японд чиглүүлсэн олон улсын хяналтыг чангатгаж, энэ ажилд идэвхтэй оролцон, талуудтай харилцаа холбоотой хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.