Филиппиний Сенат "Тэнгисийн бүсийн хуулийн төсөл" гэгчийг баталсан талаар хэлэв
2024-03-05 20:14:31
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний Сенат саяхан "Тэнгисийн бүсийн хуулийн төсөл" гэгчийг баталсантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Филиппиний талтай хатуу харьцана гэдгээ илэрхийлсэн гэжээ. 

Мао Нин хэлэхдээ, Филиппиний Сенатын баталсан "Тэнгисийн бүсийн хуулийн төсөл" гэгч нь Өмнөд тэнгисийн тухай арбитрын шүүхийн хууль бус шийдвэрийг дотоодын хууль тогтоомжийн хэлбэрээр баталгаажуулж, Хятадын Хуан Еньдао арал, Наньша арлын ихэнх арал олтриг болон холбогдох усан хилийг хууль бусаар өөрийн тэнгисийн бүсэнд оруулахыг оролдож, Өмнөд тэнгис дэх Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашигт ноцтой халдаж байна гэжээ.