Хүний эрхийг хамгаалах Хятадын үзэл баримтлалыг танилцуулав
2024-03-05 09:32:58
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 3 дугаар сарын 4-нд Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар, Швейцар дахь олон улсын бусад байгууллагад суугаа төлөөлөгч, сайд Чэнь Шюй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55 дахь хурлын Хүний эрхийн зөвлөлийн дээд комиссарын газрын тайлангийн хуралд илтгэл тавьж, хүний эрхийг дэмжиж хамгаалах тухай Хятад улсын үзэл баримтлалыг танилцуулав.

Чэнь Шюй хэлэхдээ, Хятад улс өөрийн онцлог байдалдаа тохирсон хүний эрхийн төлөөх хөгжлийн замыг сонгож, олон үндэстэн, үндэстнүүдийн ард олон хүний эрхийг тэгш эдэлж, туйлын ядуурлыг түүхэн шинжтэйгээр шийдвэрлэж, дэлхийд хамгийн том цар хүрээтэй боловсролын систем, нийгмийн баталгааны систем, эмчилгээ эрүүл мэндийн систем байгуулж, бүх үйл явц дахь ардын ардчиллыг тасралтгүй хөгжүүлж, хүний эрхийг хууль эрх зүйгээр хамгаалах тогтолцоог улам боловсронгуй болгож, хүний эрхийн төлөө том алхам хийв. Талуудтай хамтдаа хичээж, аюулгүй байдлаар хүний эрхийг хамгаалж, хөгжлөөр хүний эрхийг ахиулж, хамтын ажиллагаагаар хүний эрхийг баталгаажуулж, олон улсын хүний эрхийн үйл хэргийг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэв.


Уртнасан