АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтыг буруушаав
2024-03-05 19:32:39
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Солонгосын төв мэдээлэх агентлагийн 5-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч 4-ний өдөр мэдэгдэл гаргаж, Америк, Өмнөд Солонгос мөн өдөр "Эрх чөлөөний бамбай" өргөн цар хүрээтэй хамтарсан цэргийн сургуулилтыг дахин эхлүүлснийг хатуу зэмлэн буруушааж, энэ нь хойгийн нөхцөл байдлыг төсөөлөх боломжгүй болгоно гэв.

Энэхүү сургуулилтад өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их цар хүрээний хээрийн маневр хийх сургалтын төлөвлөгөөг багтаасан төдийгүй “Нэгдсэн Үндэстний Байгууллагын командлал” гэгчид хамрагдах арав гаруй орны зэвсэгт хүчнийг дайчлан оролцуулсан тухай мэдэгдэлд онцлов. Дэлхийн хамгийн том цөмийн гүрэн болох АНУ тэргүүтэй арав гаруй орны нэг улсад чиглэсэн томоохон хэмжээний цэргийн сургуулилт нь хэзээ ч "хамгаалах" чанартай хэмээн хэлэх боломжгүй юм.

4-ний өглөө Өмнөд Солонгосын иргэдийн байгууллага "Энх тайван нэгдэлийн үндэслэгчид" Сөүл хотын Ёнсан ерөнхийлөгчийн ордны өмнө эсэргүүцлийн жагсаал хийж, энэхүү цэргийн сургуулилтыг нэн даруй зогсоохыг шаарджээ. 

Америк, Өмнөд Солонгосын арми 4-ний өдөр "Эрх чөлөөний бамбай" цэргийн хамтарсан сургуулилтыг эхлүүлэв. Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт 3-р сарын 14 хүртэл үргэлжилнэ гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нарын газар өмнө нь мэдэгдсэн. Сургуулилтад Австрали, Канад, Франц, Их Британи зэрэг 12 орон оролцох юм.