Колорадогийн шийдвэрийг хүчингүй болгов
2024-03-05 09:51:12
Share
Share this with Close
youtube WeChat

Америйн ерөнхийлөгчийн сонгуулийн Колорадо мужийн нам доторхи анхан шатны сонгуульд ерөнхийлөгч асан Дональд Трампыг оролцохыг хориглосон тус мужийн шүүхийн шийдвэрийг өчигдөр, 4-нд АНУ-ын Дээд шүүх хүчингүй болгов.

Дээд шүүхээс үзэхдээ, холбооны албан тушаалтнууд болон нэр дэвшигчдийн эсрэг Арван дөрөв дэх нэмэлт өөрчлөлтийн 3 дахь хэсгийг ("Бослого гаргахыг хориглох" гэж нэрлэдэг) хэрэгжүүлэх үүргийг АНУ-ын Үндсэн хууль муж улсуудад биш, Конгресст хүлээлгэсэн юм.

Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэж тангараг өргөөд, дараа нь бослого гаргасан хүмүүс төрийн албан тушаал хашихыг заалтаар хориглосон байдаг. Энэхүү шийдвэр нь Дональд Трампыг "бослого өдүүлсэн хэргээр"-ээр Цагаан ордонд буцаж ирүүлэхгүй байлгах тотгорыг үндсэнд нь арилгачихлаа гэж АНУ-ын хэвлэлүүд онцолжээ.