Зудын гамшгийг давахад зориулж, Хятад улс тусламж үзүүллээ
2024-03-05 16:23:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны өнөөдөр, 5-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол улсын газар нутгийн дийлэнх зудын гамшигт нэрвэгдсэн энэ цаг үед БНХАУ-аас яаралтай тусламж үзүүлсэн талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Хятад, Монгол хоёр бол уул усаар холбогдсон найрсаг хөрш, бие биедээ харилцан тусалж ирсэн түүхэн замналтай юм. Цар тахлын хүнд хэцүү цагт хоёр улсын хооронд “хонь цай өгөлцөж”, энэ нь үлгэр домог болж яригдаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ өвөл Монгол улсад олон жил тохиолдоогүй хахир хатуу өвөл болж, эрс хүйтэрч, цас их орж шуурснаар олон мянган малчдын амьдрал ноцтой хүндэрсэн байна. Хятад улс үүнд ихээхэн анхаарал хандуулж байна. Гамшгийн бүсийн ард иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, байгалийн гамшгийг даван туулахад нь Монгол улсад туслах зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт мөнгөн тусламж үзүүллээ. БНХАУ-ын муж, хотуудын Улаан загалмайн нийгэмлэгээс хөрөнгө, эд зүйлс хандивласан байна. Мөн БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, консулын газар, Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд мөнгө, эд зүйлс цуглуулан хандивлаж, орон нутгийн авран туслах ажиллагаанд идэвхтэй оролцсон байна. Энэ бол хоёр орон хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах гэсэн бас нэгэн тод практик юм гэв.

Олон талын хамтын хүчин чармайлтаар Монголын ард түмэн хүндрэл бэрхшээлийг даван туулж, хэвийн амьдралдаа аль болох хурдан эргэн орно гэдэгт итгэлтэй байна гэж Мао Нин илэрхийлэв.