Драгон-2024 цэргийн сургуулилт Польшид үргэлжилж байна
2024-03-05 09:35:36
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар өчигдөр, 4-нд “Драгон-2024” хэмээх НАТО-ийн цэргийн нэгдсэн сургуулилт Польшид үргэлжилж байна. Сургуулилт 2 дугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд Польш зэрэг НАТО-ийн 10 гишүүн орны 20 мянган цэрэг, 3500 цэргийн зэвсэг техник оролцож байна.

Сургуулилт нь НАТО-ийн “Тууштай хамгаалагч 2024” өргөн хүрээтэй сургуулилтын нэг хэсэг юм. Нэгдсэн том сургуулилт нэгдүгээр сарын сүүлчээр эхэлсэн, 5 дугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх юм. 

Хүйтэн дайны төгсгөлийн үед  1988 онд хийсэн НАТО-ийн хамгийн өргөн цар хүрээтэй сургуулилтаас хойш болж буй 90 мянган цэрэг оролцсон хамгийн том хэмжээтэй цэргийн сургуулилт болж байгаа юм.


Уртнасан