Эмч нарын олноороо ажлаасаа халагдсан хэргийг чнга шийтгэнэ
2024-03-06 20:20:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 6-нд БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл төрийн зөвлөлийн хурлыг даргалах үеэр эмч нарын олноороо ажлаас халагдсан тухай хэлэхдээ, "Олон нийтийн хууль бус ажиллагааг хууль тогтоомж, зарчмын дагуу чанга шийтгэнэ". БНСУ-ын Үндсэн хууль, хууль дүрэмд, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэг хариуцлагыг улс орон, эмч нарт даалгасан. Эмч хүн хуулийн дагуу иргэдийнхээ эрүүл мэндийг хохироохоос урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагатай. Эмч нарын эрх чөлөө, эрх ашиг ч хариуцлагын хамт байдаг гэжээ. 

Юн Сок Ёл мөн хэлэхдээ, Засгийн газар бүх салбар, нөөц бололцоогоо дайчилж, эм эмнэлгийн замбараагүй байдал үүсэхээс сэргийлнэ. Үүний зэрэгцээ яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагааг баталгаажуулахын тулд шаардлагатай эмнэлгийн ажилтныг хангах хэрэгтэй. Мөн 128.5 тэрбум воны нөөцийн сан гаргаж, эмнэлгийн ажилтнуудад нөхөн олговор олгох, өвчтөнийг шилжүүлж эмчлүүлэхэд тусална гэжээ.