Хоол тэжээлийн дутагдлаас Газын зурваст олон хүүхэд энджээ
2024-03-06 09:25:56
Share
Share this with Close
youtube WeChat

Ойрх Дорнодын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн 12 хөлсний ажилтан өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израиль руу довтолсон ХАМАС-ын том халдлагад оролцсон гэж энэ оны нэгдүгээр сард Израиль мэдэгдсэн. Америк, Канад, Их Британи тэргүүтэй 10 гаруй орон үүний дараа Ойрх Дорнодын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт олгох санхүүжилтээ зогсоохоо мэдэгдсэн. Тэдний өгч байсан санхжүүжилт 450 сая ам.доллар бөгөөд тус агентлагийн жилийн төсвийн тавин хувьтай тэнцэж байсан юм. Газа дахь хүмүүнлэгийн тусламжийн гол хүч болсон НҮБ-ын Ойрх Дорнодын дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг одоо өдөр хоногийг аргацаасан байдалтай дээсэн дөрөөн дээр байна. Хүмүүлэнгийн хямрал даамжирч, Газад цөөнгүй хүүхэд өлсгөлөнгөөс болж хохирч, олон хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас болж амь насаа алджээ.

Газын зурвасын хойд хэсэгт хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдал туйлын ноцтой байдалд хүрлээ гэж өнөөдөр ДЭМБ анхааруулав. Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт суугаа тус байгууллагын төлөөлөгч Ричард Пиперкорн, энэ оны нэгдүгээр сард гарсан тоо бүртгэлээс үзэхэд, Газын зурвасын хойд хэсэгт хоёроос доош насны хүүхдүүдийн 1/6 нь хоол тэжээлийн ноцтой дутагдалд орсон, цаашид улам хүндэрч мэднэ гэжээ.


Уртнасан