Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдалд хэн аюул учруулж байна ?
2024-03-06 20:02:26
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч, Пентагоны хэвлэлийн төлөөлөгч нар Рэнь-ай олтригийн талаар хэлсэн тухай Хятад улс ямар байр суурьтай байна вэ? 

Мао Нин: Рэнь-ай олтриг бол Хятадын Наньша арлуудын салшгүй нэг хэсэг. Хятад улс Рэнь-ай олтригийг багтаасан Наньша арлууд, түүний ойролцоох усан хилд маргашгүй бүрэн эрхтэй. Энэ нь урт хугацааны түүхэн үйл явцад бүрэлдэн тогтож, тодорхойлогдсон зүйл, мөн “НҮБ-ын дүрэм"-ийг багтаасан олон улсын хууль эрх зүйд нийцэж байна гэжээ.

Мао Нин цааш нь хэлэхдээ, Рэнь-ай олтригийн асуудал бол Хятад, Филиппин хоорондын хоёр талын асуудал бөгөөд Америк зэрэг гуравдагч тал өдөөн хатгалга хийх ёсгүй, нэн ч гар дүрэх ёсгүй. Хятад улс өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах шийдвэр зориг эрс гуйвшгүй бөгөөд Филиппиний халдлага оролдлого ялагдах нь гарцаагүй юм. Филиппинийг шатрын хөлөг болгож, Өмнөд тэнгисийн байдлыг алдагдуулахгүй байхыг Хятад улс АНУ-аас шаардаж байна. Филиппиний тал ч АНУ-ын эрх сүрд автахгүй байж, шатрын хөлөг эцэстээ орхигддог гэдгийг түүхийн сургамж харуулж байна гэжээ.