Гал зогсоохоос нааш барьцааны хүмүүсийг солилцохгүй гэв
2024-03-06 09:42:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, гуравдугаар сарын 5-ны орой ХАМАС-ын өндөр албан тушаалтан Осама Хамдан Ливаны нийслэл Бейрут хотод хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, гал зогсоохыг зарласан хойно л барьцааны хүмүүсийг солилцоно гэжээ.

Осама Хамдан цааш нь, ХАМАС сүүлийн хоёр өдөр зуучлагчдад гал зогсоох нөхцлөө ахин тодорхойлж илэрхийлсэн. Израиль Газын зурвасаас цэргээ бүрэн гаргаж, дүрвэсэн хүмүүс гэртээ харихыг зөвшөөрч, хангалттай тусламж үзүүлж, сэргээн босгох ажлыг эхлүүлэх ёстой. Гэвч Израиль гал зогсоох санаачилгыг хойшлуулах стратеги баримталж байна гэв. Тэр мөн АНУ-д хандаж, Израильд зэвсэг нийлүүлэхээ нэн даруй зогсоох хэрэгтэй гэсэн байна.