Филиппиний Өмнөд тэнгисийн асуудлаарх горьдлогыг илчлэв
2024-03-06 22:07:47
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 5-нд Филиппин Хятадын Наньша арлын Рэнь-ай олтригийн ойролцоох усан хилд дахин нэвтэрч, саатагдсан цэргийн усан онгоц руугаа барилгын материал зэргийг тээвэрлэжээ. Филиппиний тэнгсийн хамгаалалтын 4407 дугаартай усан онгоц Хятадын удаа дараагийн сэрэмжлүүлгийг үл тоомсорлон, хууль сахиулах ажиллагааг хэвийн явуулж байсан Хятадын тэнгсийн хамгаалалтын 21555 дугаартай усан онгоцтой аюултай байдлаар ойртон хөнгөхөн мөргөснийг Хятадын гаргасан видео бичлэгээс хүмүүс тодорхой харж болно. Хятадын тэнгисийн хамгаалалтын алба Филиппиний усан онгоцонд хуулийн дагуу шаардлагатай хяналтын арга хэмжээ авсан байна

Бичлэгт бодит үнэн бий. Өмнөд тэнгист хэн өдөөн хатгалга хийж, бүс нутгийн энх тайванд аюул учруулж байгаа нь бодит хэрэг хэрчилж байна. Мөргөлдсөн энэ үйлдэл нь Филиппиний Өмнөд тэнгис дэх төлөвлөгөөний шинэ алхам юм. Филиппин Өмнөд тэнгисийн арал олтригийг эзлэх гэсэн хүсэлдээ хүрэхийн тулд ийм гурван аргыг ашиглаж байна.

Нэгд, Хятадыг унагахын тулд худал мэдээ зохиож байна. Сүүлийн үед  Филиппин Хятадын Рен-ай олтриг, Хуан Яньдао арал руу усан онгоц, цэргийн хөлөг онгоцуудаа байнга илгээж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлэхийн тулд Хятадын авч буй хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эрх ашгаа хамгаалах арга хэмжээг гуйвуулж өөрийгөө хохирогчийн дүрд тоглож байна.

Хоёрд, Хятадтай яриа хэлэлцээгээ нэмэгдүүлэхийн тулд хуулийн төсөл гэгчийг зохиосон байна. Энэ оны 2-р сард Филиппиний Сенат "Тэнгисийн бүсийн тухай хууль" гэгчийг баталж, Хятадын Хуан Яньдао арал, Наньша арлуудын ихэнх арал олтриг, холбогдох усан хилийг өөрийн тэнгисийн бүсэд хууль бусаар хамруулж, “Өмнөд тэнгисийн арбитрын хэрэг"-ийн хууль бус шийдвэрийг дотоодын хууль тогтоомжоор бататгахыг хичээж байна.

Түүхэн баримтаас үзвэл, Хуан Яньдао арал бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд Хуан Яньдао арлыг бүр Юань гүрний үеэс олж илрүүлэн захирч, бүрэн эрх, эрх мэдлээ энх тайван, үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн. Филиппиний нутаг дэвсгэрийн хамрах хүрээг “Парисын гэрээ”, “Вашингтоны гэрээ” зэрэг олон улсын гэрээнд заасан байдаг бөгөөд Хятадын  Хуан Яньдао арал болон Нанша арлуудыг Филиппинд ерөөс хамруулж байгаагүй. 1997 оноос өмнө Филиппин улс Хуан Яньдао арлын газар нутгийн талаар ерөөс нэхэмжлэл гаргаж байгаагүй. Өмнөд тэнгисийн газрын тос, байгалийн хийн нөөцийн хайгуулын ажлыг тасралтгүй өрнүүлэхийн хэрээр Филиппин  Өмнөд тэнгис дэх тэнгисийн эрх ашигт санаархаж эхэлсэн юм.

Гуравт, өөрийнхөө хүчнийг нэмэгдүүлэхийн тулд эвсэл бүлгийг бий болгосон. Филиппиний шинэ засгийн газар 2022 оны зургадугаар сард ажилдаа орсны дараа АНУ-тай дипломат харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр байнга харилцах болсон. “АНУ-Филиппиний хамтын батлан хамгаалах гэрээ”-ний дагуу Филиппинд аюулгүй байдлын хамгаалалт хийнэ гэж АНУ-ын өндөр албан тушаалтнууд мэдэгдэв. Үнэн хэрэгтээ Филиппинийг Хятадын эсрэг тэмцэлдүүлэхэд гар хөл болж, Хятад болон хөрш зэргэлдээ орнуудын хооронд хагарал үүсгэх зорилготой юм.

Саяхан Филиппиний Ерөнхийлөгч АСЕАН-Австралийн дээд хэмжээний уулзалтад оролцох боломжийг ашиглан Австралийн парламентад үг хэлж, нэг талаар Филиппиний "жижиг орны статус"-ыг онцлохын зэрэгцээ, нөгөө талаар "Хятадын заналхийлэл" гэгчийг хөөрөгдөж, гаднын хүчийг татах ажлаа эрчимжүүлж байв. Филиппинээс АНУ-д суугаа Элчин сайд Хосе Ромуалдез хэлэхдээ, Өмнөд тэнгис одоо жинхэнэ "халуун цэг" болж, Филиппин улс Өмнөд  тэнгис дэх Хятадын "түрэмгийлэл"-д тулгарч байна. Иймээс АНУ, Австрали  зэрэг орнуудын дэмжлэг шаардлагатай байна гэж хэлжээ.

Одоогийн байдлаар, Хятад, АСЕАН-ы орнууд "Өмнөд тэнгис дэх зүй ёсны дүрэм" боловсруулах ажлыг ахиулж байгаа бөгөөд энх тайван, хамтын ажиллагаа нь бүс нутгийн орнуудын хамтын хүсэл эрмэлзэл болж байна. Филиппин улс тэвчээртэй байж, хөрш зэргэлдээ орнуудын дуу хоолойг сонсох хэрэгтэй. Харин АНУ-ын шатрын хөлөг байхаас өөрийн орны ирээдүйг зөвөөр тунгаах нь зөв байх.