Газын зурваст өлсгөлөн нүүрлэлээ
2024-03-07 09:56:48
Share
Share this with Close
youtube WeChat

Израил Газын зурвасыг бүслэн хааснаас болж тэнд үлдсэн олон мянган иргэдэд хоол тэжээл дутагдаж байна. Палестины Газын зурвасын Эрүүл мэндийн байгууллага өчигдөр 6-нд мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд, Газын зурвасын хойд хэсэгт тусламжийн хүнс хүрэлцэхгүй болж, өнгөрсөн цөөн хоногуудад дор хаяж 20 хүн усгүйдэж, мөн амин дэм дутагдалд орж нас барсан гэв. 

НҮБ-ын Үр тарианы төлөвлөгөөний газар мөн өдөр Газын зурвас дахь хуурай замаар нэвтрэх цэгийг нээлттэй байлгаж, тусламжийн хүнс, эд материал шуурхай нэвтрүүлж, хүмүүнлэгийн ноцтой хямралыг намжаахыг Израилд уриалав. 

Орон нутгийн цагаар 6-ны өдөр НҮБ-ын Дэлхийн үр тарианы төлөвлөгөөний газрын Онцгой байдлын хэрэг эрхэлсэн дарга Самер Абдул Жябер хэлэхдээ, Газын иргэдийг бид хангалттай хоол хүнсээр хангах боломжтой. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн одоохондоо Газын зурвасын гадна байгаа, хуурай замаар нэвтрэх цэгийг нээх шаардлагатай байна. Бид зөвшөөрөл авч Газын зурваст орох хэрэгтэй гэжээ.

Палестины түрэмгийлэгдсэн газар нутагт түр хүмүүнлэгийн тусламж үзүүлэн зохицуулагч НҮБ-ын албаны ажилтан Жамс Макдерик хэлэхдээ, Газын зурвасын өлсгөлөнгийн асуудал гамшгийн түвшинд хүрлээ гэжээ.