Оросын алс зайдуу нутгийн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө
2024-03-07 20:29:18
Share
Share this with Close
youtube WeChat

Алс зайдуу бүс нутгийн 50 мянга гаруй сонгогч ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилан саналаа өгсөн гэж орон нутгийн цагаар гуравдугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын сонгуулийн төв хороо мэдэгдэв.

ТАСС агентлаг хоёрдугаар сарын 25-нд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлсэн бөгөөд зам тээвэр дөхөмгүй, алс зайдуу зарим бүс нутгийн иргэд энэ өдрөөс эхлэн ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх боломжтой гэж мэдээлж байсан юм.

Урьдчилан саналаа өгөх иргэдэд, анчид, загасчид, ойн ажилтан, уурхайчид, цамхаг болон байгалийн хамгаалалтын бүсийн ажилчид, алс зайдуу бүс нутгийн хилчид, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр усан онгоцоор аялж буй сонгогчид, гадаадад амьдарч буй сонгогчид багтаж байна. Санал хураалтын цэгээс хол байгаа сонгогчид ч урьдчилан саналаа өгөх боломжтой.