ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайдыг дуудан уулзав
2024-03-07 20:38:27
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 3-р сарын 7-нд ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Лин Трейсиг дуудаж, АНУ-ын гурван төрийн бус байгууллагыг Оросын эсрэг төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэнээр сөрөг жагсаалтад оруулсан гэж мэдэгджээ.

ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн аливаа оролдлого ялагдах бөгөөд эдгээр үйлдэл нь элчин сайдын яамны ажилтнуудыг хилээс хөөж гаргахад хүргэж болзошгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна.